Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороонд угсармал 5 давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр (2019.04.04) 19:19 цагт Онцгой байдлын газарт иржээ. Тодруулбал, тус хорооны 17 дугаар байрны 27 тоотын тагтнаас 32 настай залуу Т согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үсрэх гэж байсан аж.
Улмаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид 19:28 цагт түүнийг эсэн мэнд буулгаж БГД дэх Цагдаагийн II хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.