Боловсрол

Ой тогтоолтын улсын аварга эхэллээ

Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын 9 дэх удаагийн тэмцээн Энэ сарын 5, 6-нд буюу өнөөдөр болон маргааш үргэлжилж байна. Тус тэмцээнд нийслэл, орон нутгаас шалгарсан шилдэг 108 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолт шалгасан 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж аваргуудаа тодруулах юм.

Энэ удаагийн тэмцээнд Олон Улсын Мастер 9, Их Мастер 3, Олон Улсын Их Мастер 4 буюу нийт 16 олон улсын цолтой тамирчид оролцож байгаа ба Гиннесийн дээд амжилт эзэмшигч эгч дүү ихэр тамирчид болох ОУИМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Өсвөрийн дэлхийн аварга, Ажнай корпорацийн тамирчин ОУИМ Э.Лхагвадулам, ОУИМ Э.Пүрэвжав тэргүүтэй шилдгүүд оролцож байгаа нь тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгож байна.

56306652_2153288554751970_5057633022526881792_o Ой тогтоолтын улсын аварга эхэллээ

Өглөө тэмцээний нээлт сайхан болж шүүгч, тамирчдын төлөөлөл тангараг өргөснөөр тэмцээн эхэлсэн юм. Эхний хоёр төрөл болох “Нэр, царай” болон “Хоёртын тоолол” цээжлэх төрөл дуусаад яг одоо тэмцээний 3 дахь буюу “Баганан үгс” төрөл үргэлжилж байна. Удахгүй та бүхэнд тэмцээний үр дүнг мэдээлэх болно. Тэмцээний шүүгчээр Олон улсын шүүгч Б.Баасандорж, Олон улсын шүүгч, ОУИМ Ө.Сэнгэсамдан нар ажиллах ба тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдэх юм.

Эх сурвалж: МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close