Венесуэлийн Хяналтын ерөнхий газар сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн төрийн алба хаах эрхийг нь 15 жилээр хориглох шийдвэр гаргалаа. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг зөрчилтэй гэж үзээд Татварын тухай хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу ингэж шийтгэсэн гэнэ.
Өнгөрсөн нэгдүгээр сард өөрийгөө Венесуэлийн төрийн тэргүүн гэж зарласа сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо хилийн чанадад хийсэн 100 гаруй мянган долларын өртөгтэй айлчлалынхаа зардлыг хэлж чадахгүй байгаа юм.
Тэгвэл Хуан Гуайдо төрийн байгууллагуудыг өөрт нь улс төрийн албан тушаал эрхлэхийг хориглох эрх байхгүй гэж мэдэгджээ.