Нийслэлийн цагдаагийн газраас хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх арга хэмжээг зохион байгуулжээ. Энэ хүрээнд томоохон зах худалдааны төв, олон нийтийн газар, хогийн цэгүүд, цахим тоглоомын газар зэрэг газруудаас эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байж болзошгүй 20, хараа хяналт сул 159, хөдөлмөр эрхлэгч гурав, гар дээрээс худалдаа наймаа эрхэлдэг гурав, гуйлга гуйдаг зургаа, орон гэргүй, тэнэмэл нэг, нийт 192 хүүхдийг олж тогтоон, бүртгэсэн байна.
Үүнээс хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад хамруулах шаардлагатай 33 хүүхдийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст хүлээлгэн өгч хамтран ажиллаж байна. Дашрамд, уг арга хэмжээг улирал бүр зохион байгуулах аж.