Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багийнхан өнгөрсөн даваа гарагт 68 дахь удаагаа элэг шилжүүлэн суулгажээ. 2019 онд таван өвчтөнд нарийн төвөгтэй эл хагалгааг хийсэн байна. Ингэхдээ дөрвөн хүнд амьд, нэгд нь тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэх мэс засал хийжээ. 69 дэх хагалгаагаа өнөөдөр буюу энэ сарын 15-нд хийх юм.
Уг эмчилгээний зардал нь 85 сая төгрөг бөгөөд 2017 оноос улсын төсвөөс нийт өртгийн 90 хувийг нь хөнгөлөх болсон. Үүний үр дүнд өвчтөн 8-10 сая төгрөг төлөөд элэг шилжүүлэн суулгуулж байгаа. Манай эмч нар эх орондоо элэг, бөөр, ясны чөмөг, үүдэл эс, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгадаг болсон. Одоогоор 178 хүнд бөөр шилжүүлэн суулгаж, амьдрал бэлэглэжээ.
2019 онд 60 гаруй хүний эрхтэн шилжүүлэх эмчилгээний зардлыг төр хариуцах болов. Тухайлбал, 34 хүнд элэг, 23 өвчтөнд бөөр, зургаан хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгахад улсын төсвөөс гурван тэрбум төгрөг төсөвлөсөн байна.