НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 17-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2019 оны 2 дугаар сарын 01-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн тохирлын супер азтаны шагнал 60 сая төгрөг байна.
НӨАТ-ын урамшуулал олгох хэмжээнд өнгөрсөн сарын тохирлоос эхлэн өөрчлөлт орсон.
Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрх авна.
Хэрэв таван орон таарвал 1.0 сая, зургаан орон 5.0 сая, долоон орон 10.0 сая, найман орон таарвал 50.0 сая төгрөг хожихоор өөрчилжээ.
1 comment
Аз аз аз. АЭАТӨЮ аа