Урлаг, Спорт

Оюутны волейболын 2019 оны аварга багууд тодорлоо

онгол Улсын Оюутны аварга шалгаруулах 2019 оны волейболын тэмцээн 3 дугаар сарын 9-14 нд МУИС болон ШУТИС-ийн зааланд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд 15 их, дээд сургуулийн эрэгтэй 17, эмэгтэй 12 багийн 350 гаруй оюутан тамирчид оролцон хурд хүчээ сорин өрсөлдөж аваргуудаа тодруулсан бөгөөд, Монголын волейболын холбооны шүүгчид шүүж, ерөнхий зохион байгуулагчаар МОСХ, МУИС хариуцан явууллаа. Тэмцээний хаалтын ёслолд МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч, Л.Эрдэнэпүрэв болон МУИС-ийн биеийн тамирын тэнхимийн багш нар оролцож шилдэг баг тамирчдад шагналыг гардуулан өгөв.

Тэмцээнд оролцсон эрэгтэй багуудаас 1-р байрт Б.Даваадаш дасгалжуулагчтай Ж.Батжаргал ахлагчтай ИЗОУИС, 2-р байрт Спортын мастер М.Бат-очир дасгалжуулагчтай СДМ Г.Төрмандах ахлагчтай ШУТИС, 3-р байрт ОУХМ С.Амгаабазар дасгалжуулагчтай, О.Золбоо ахлагчтай ХААИС, эмэгтэй багуудаас 1-р байрт ОУХМ Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай, Б.Цолмон ахлагчтай МУИС, 2-р байрт спортын мастер Б.Долгормаа дасгалжуулагчтай, Э.Бадамцэцэг ахлагчтай ХААИС-ийн баг, 3-р байрт ОУХМ Л.Нарантуяа дасгалжуулагчтай, Б.Хишигсүрэн ахлагчтай МУБИС-ийн баг тамирчид эхний байруудад шалгарч Оюутны УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байрт ОУХМ С.Амгаабазар дасгалжуулагчтай ХААИС, хоёрдугаар байрт ОУХМ Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай МУИС, гуравдугаар байрт Б.Даваадаш дасгалжуулагчтай ИЗОУИС-ийн баг тамирчид шалгарлаа.

Тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор ИЗОУИС-ийн тамирчин  Б.Батсуурь, шилдэг эмэгтэй тоглогчоор МУИС-ийн тамирчин Б.Цолмон, шилдэг эрэгтэй дасгалжуулагчаар ИЗОУИС-ийн багш Б.Даваадаш, шилдэг эмэгтэй дасгалжуулагчаар МУИС-ийн багш, ОУХМ Э.Эрдэнэбилэг нарыг шалгаруулж цом гардуулан өглөө.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close