300 мянган төгрөгийн үнэтэй тоглолтын орлого Камертоны анхны продюссерт зориулагджээ

Монголын рок, попын ертөнцөд 1995 онд мэндэлсэн хамтлаг болох Камертоны эмэгтэйчүүдийн баярт зориулсан энэ жилийн Хайр тоглолт олон шүүмжлэлийг дагуулсан. Учир нь охид, бүсгүйчүүддээ зориулан дуулах бүх цомгийнхоо хит дуунуудаа тэд 300 мянган төгрөгөөр үнэлэсэн нь олны дургүйцлийг хүргэсэн байдаг.
Тэгвэл баярын өдрөөр олсон орлогоо тэдний анхны продюссер Л.Тайванбатад зориулж байгаа аж. Тэд энэ талаар “Хайр тоглолтынхоо орлогоо Л.Тайванбат ахынхаа эмчилгээний зардалд зориулж байгаа гэдгээ албан ёсоор хэлж байна. Энэ бол үзэгч фэнүүд болон бидний бэлэг юм. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэв. Л.Тайванбат ч энэхүү бэлэгт баярлан талархаж байгаагаа Камертон хамтлагийнханд болон тоглолтыг үзсэн үзэгчдэд хандан илэрхийлсэн юм.
Л.Тайванбат нь Титэм хамтлагийн дуучин байсан бөгөөд зарим хүмүүс Камертон хамтлагийн Л.Ган-Эрдэнийн ах гэдгээр нь ч мэддэг билээ.