Их Британи улсыг Европын холбооны гаалийн холбооны гишүүн хэвээр үлдээх саналыг лхагва гарагийн орой Британийн парламентын Лордын танхим дэмжлээ.
Их Британийг Европын нийгэмлэгийн гаалийн холбооны гишүүн хэвээр үлдээнэ гэсэн сөрөг хүчний Лейборист намын хуулийн өөрчлөлтийг дээд танхимын 207 гишүүн дэмжиж, 147 нь эсэргүүцсэн байна.
Лордын танхим дахь лейбористуудын албан ёсны төлөөлөгч Уилф Стивенсон “Санал хураалтын үр дүн нь Засгийн газар болон парламентын доод танхимд Брекситийн нөхцөлийн асуудлаар Брюссельтэй зөвшилцөлгүйгээр Их Британи улсыг Европын холбооноос гарах аймшигт хувилбараас зайлсхийх боломжийг олгосон” гэж хэлжээ.
Харин “Скай ньюс” теле суваг Их Британийн Засгийн газрын эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн тус улс Брекситийн нөхцлөөр зөвшилцөлгүйгээр Европын холбооноос гарах болсон тохиолдолд импортын бараа бүтээгдэхүүний худалдааны гаалийн татварын 80-90 хувийг цуцлана.
Ингэхдээ парламентын ирэх долоо хоногийн хуралдаанаар Брекситийн асуудлаар Брюссельтэй хэлэлцээрт хүрсэн гэрээ олонхийн дэмжлэгийг авч чадаагүй тохиолдолд энэ шийдвэрийг зарлах төлөвтэй байна.
Хэрвээ ийм шийдэлд хүрвэл Их Британи улс автомашин, үхэр, хонины мах, сүүн бүтээгдэхүүн, бөс даавуун бүтээгдэхүүнд 10-20 хувийн гаалийн татвар тогтоож, Британийн үйлдвэрлэгчдээ хамгаалахаас өөр аргагүйд хүрнэ гэсэн үг юм гэжээ.