Энэтхэг Улсаас Монголд ажиллаж байгаа иргэн улаан бурханаар өвчилсөн тохиолдол өчигдөр /2019.03.06/ гарчээ. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр /2019.03.07/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанийн уурхайд ажилладаг гадаад инженер халуурч, биеэр нь тууралт гараад эмнэлэгт хандсан. Ингээд шуурхай шинжилгээ авахад улаанбурхан өвчин мөн болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдлоо. Өнөө өглөө ХӨСҮТ-ийн ажилтнууд Оюутолгой руу ниссэн. Өвчтөн болон ойрын хүрээнд байсан 12 хүнийг тус тусад нь тусгаарласан. Өвчнийг тархаахгүй тэнд нь дарахаарыг зорин ажиллаж байна. Манай ажилтнууд халдвар тарахаас сэргийлэх чиглэлээр бүхий л ажлыг зохион байгуулна. Шаардлагатай бүх эмнэлгийн хэрэгсэл, вакциныг авч явсан тухай ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү онцоллоо.