ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгийг баривчиллаа

Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэгийг дөнгөж сая Эрүүгийн Цагдаагийн Албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж Хан-Уул дүүрэг дэх гэрээс нь баривчиллаа. Түүнийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах ажлыг хууль бусаар зохион байгуулсан хэмээн үзэж АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж эхлээд байсан юм.
“Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын мэдлийн 49 хувийг хувьчлах явц Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улс ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Олон улсын гэрээ, Засгийн газрын тухай хууль зэрэг эрх зүйн олон баримтыг зөрчсөн болохыг УИХ-ын Ажлын хэсэг 2016 онд тогтоож байв.
Гэвч дүгнэлтийг үгүйсгэсэн “Монголын зэс” корпораци болон Худалдаа хөгжлийн банк “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр дээрэмдэх гэж байна. Феодалийн хөрөнгийг хурааж болдоггүй, хувийн хэвшлийг хохироож болохгүй гэсэн мессежийг түгээсээр ирсэн юм.
4 сэтгэгдэлтэй
тѳр түмэн нүдтэй
2019-03-05 12:05 at 12:05
хархаас харх бн даа монголын ард түмнии хѳрѳнгииг ѳг хураа
zochin
2019-03-05 12:15 at 12:15
tsaad ezdiig ni bas barih heregtei ednii balgaar ard olon bid yduu zuduu ulmun zulmun amidarch ulsiin hugjil huchgui sul doroi bna.
Иргэн
2019-03-05 12:19 at 12:19
Хоёр өөр хүний зураг тавьчихсан,мэдээ үнэн үү
24 БАЙРНЫХ
2019-03-06 01:02 at 01:02
Энэ СБД -н 5 хорооны 24 байранд 55 тоот гэж байхгүй ерөөсөө 40 айлтай 5 давхар байр , СБД Хүүхдийн 100 -н 24 байр 12 давхар 55 тоот гэж бий гэхдээ энэ байр СБД-н 6-р хороо