МАХН-аас өчигдөр (2019.03.01) зохион байгуулсан “Эх орончдын өдөр-Залуусын баяр” арга хэмжээний дараа МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүлээж байсан хэвлэлийнхэнд тэрээр яриа өгсөнгүй. Харин бид түүнийг гарч явах зуур цөөн хором ярилцлаа.
-Танд баярын өдрийн мэнд хүргэе. Та цөөн асуултад хариулт өгөөч. Таны Ерөнхийлөгчийн хамгаалалтын хугацаа хэзээ дууссан бэ?
-Аль эрт дууссан. 2009 онд эхлээд 2013 онд дууссан шүү дээ.
-Та улсаас тэтгэмж, цалин авч байгаа юу?
-Цалин авч байгаа.
-Та ойрдоо ямар ажил эрхэлж байгаа вэ?
-Би яг одоо Солонгосын элчин дээр яаралтай ажилтай байгаа учраас өөр хүнээс ярилцлага авчих тэгэх үү.
-Тэгвэл ганц асуултад хариулт өгөөч. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас шалгаж байгаа асуудлаар Та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Ахын дүү заавал надаас яриа аваад яахав. Би яаралтай ажилтай байна.
Ингэж хэлээд МАХН-ын дарга, МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр гарч явлаа. Түүнээс бид хүссэн асуултаа асууж амжаагүй ч дараа дахин уулзаж ярилцахаар болсон юм.