Хууль зүй, дотоод хэргийн сайдын өнгөрөгч энэ сарын 22-ны өдрийн тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн захирал Ө.Энхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Одоогоор чөлөөлсөн үндэслэл тодорхойгүй байгаа юм. Тэрээр 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны аравдугаар сард чөлөөлөгдөж Хууль сахиулахын их сургуулийн захирлаар томилогдсон юм.
Одоо ХСИС-ийг тэргүүн дэд захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ удирдаж байгаа юм байна.
1 comment
Хууль сахиулах сургууль одоо элсэлтийн хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй, үнхээр оноо тэнцэсэн хүүхэд орж чадахгүй болсон, авилгаа авах зэргийг болиулах хэрэгтэй, энэ жил миний мэдэх оноо тэнцэгүй сонсогч нар 50 хувь орсон, ядуу айлын болвсрол сайтай сонсогч орж чадахгүй байна, учир эрүүл мэнд энэ тэрээ гэд хасах юм