Нийгэм

Шадивлан зусланд түймэр гарчээ

Чингэлтэй дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэр Шадивлан зусланд шар өвсний түймэр гарчээ. Энэхүү шар өвсний түймэр нь иргэдийн байгальд ил задгай, шатаж дуусаагүй үнс, нурам хаяснаас дэгджээ.

52784444_10217775401154717_7318916991585091584_n Шадивлан зусланд түймэр гарчээ

Түймрийг нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах 034 дугаар ангитай хамтран шуурхай арга хэмжээ авч түймрийн тархалтыг зогсоож унтраасан байна.

52893639_10217775400914711_3302783507926876160_n Шадивлан зусланд түймэр гарчээ

Түүнчлэн ирэх гурав, дөрөвдүгээр саруудад ихэнх нутгаар салхитай, хуурайшилт ихтэй, олон жилийн дунджаас илүү дулаан байх төлөвтэй байгаа тул Ус цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, ил задгай гал гаргахгүй байхыг иргэдэд анхаарууллаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close