ХСИС-ийн захирал Ө.Энхтөр ажлаасаа чөлөөлөгджээ
2019-02-26 15:37

Хууль зүй, дотоод хэргийн сайдын өнгөрөгч энэ сарын 22-ны өдрийн тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн захирал Ө.Энхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Одоогоор чөлөөлсөн үндэслэл тодорхойгүй байгаа юм. Тэрээр 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны аравдугаар сард чөлөөлөгдөж Хууль сахиулахын их сургуулийн захирлаар томилогдсон юм.
Одоо ХСИС-ийг тэргүүн дэд захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ удирдаж байгаа юм байна.