Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг маргааш болно

2019-02-19 09:561min0
huuliin zuvluguu

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг.

Энэ сарын зөвлөгөө өгөх өдөрлөг 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн өглөө 09:00-17:00 цагт Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил” салбаруудад зохион байгуулагдана.

Холбоо барих: 70116004

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй