Нийслэлийн Тээврийн газар нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 90 дүгээр тушаалаар батлагдсан “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам”, “Тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ хийх журам”-уудын хэрэгжилтийг нийслэлийн нутаг дэвсгэрт хангуулан ажиллаж байгаа юм. Уг ажлын хүрээнд Улаанбаатар хотод авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад авто үйлчилгээний A, B, C хүрээний ангилал тогтоох ажлыг зохион байгуулж байна.
Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагад ангилал тогтоож, нэгдсэн цахим мэдээллийн санд бүртгэснээр иргэд автомашин худалдан авахдаа тухайн автомашины талаарх бүрэн мэдээллийг авах, цахимаар урьдчилан захиалга өгөх боломжтой болно. Мөн тухайн авто үйлчилгээний байгууллага нь өөрийн хийсэн засвар үйлчилгээндээ баталгаа гаргах боломжтой юм байна.