АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллер Виржин мужийн тойргийн шүүгчид Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн штабын дарга асан Пол Манафортыг санхүүгийн гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө 19-24 жил шоронд хорих ял оноохыг санал болгожээ. Өдгөө 69 настай Манафортын хувьд энэ нь бараг бүх насаар нь хорих ял гэж ойлгож болох аж. “Манафорт өөрийгөө хуулиас дээгүүр тавин 10 гаруй жилийн турш холбооны засаг болон бусад санхүүгийн байгууллагуудыг сая сая доллараар хохироожээ.
Санал болгож буй ял түүний үйлдсэн хэргийг маш ноцтой гэдгийг нотлох ёстой” гэж Мюллер үзэж байна. Өнгөрсөн наймдугаар сард Виржин мужийн тангарагтны шүүх Манафортыг банк санхүү болон татварын залилингийн хэрэг хийсэн хэмээн 8 зүйл ангиар буруутгасан ажээ. Үүнээс гадна Манафортын эсрэг хоёр дах хэрэг нээгдсэн байдаг. Түүнийг АНУ-ын эрсэг хуйвалдаанд оролцсон, бохир мөнгө угаасан, тэр байтугай Трамптай хамтрхаасаа өмнө Украины Ерөнхийлөгч Виктор Януковичийн багт ажиллаж байсан чухал мэдээллийг нуун худал мэдүүлэг өгсөн хэрэгт буруутгасан байна.
Хэд хоногийн өмнө Вашинтоны тойргийн шүүх Манафортыг оросын бизнесмен К.Килимниктай холбоотойгоо санаатай нуусан тул тохиролцооны нөхөцлийг зөрчсөн хэмээн үзжээ. Тусгай прокурор Мюллер бизнесмен Климиникийг Оросын тагнуулын албатай холбоотой гэж сэжиглэж байгаа аж. Манафортыг тохиролцооны нөхцлөө зөрчсөн хэмээн үзсэн Вашигтоны шүүхийн шийдвэр түүний ялын хугацаанд шууд нөлөөлөх нь ойлгомжтой.
Трампын штабын дарга асан мөрдөн байцаах ажиллагаатай тодорхой тохиролцоонд хүрч, АНУ-ын эсрэг хуйваладаанд оролцож, шударга шүүхэд саад болсон гэдэгт өөрийнхөө бурууг хүлээжээ. Тохиролцооны гол агуулга нь Дональд Трампын багийг Кремльтэй хуйвалдсан гэх таамгийг баталж ялаа хөнгөлөхөд оршиж байжээ.
1 comment
зураг Пол Манафорт биш байна ш тээ