АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын гадаад бодлогыг шүүмжилж, түүнийг “Дэлхийн түвшинд улсаа гутамшиглаж байна” хэмээн хэлжээ.
Тэрбээр захидалдаа “Энэ Ерөнхийлөгч дипломат ёс жаягийг үл ойшоож буйгаас манай улс дэлхийн түвшинд гутаагдаж, ардчиллын үндэс суурь суларч байна” гэж бичжээ. Керри 2020 оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд Ардчилсан намын дэмжигчдийг хувь нэмрээ оруулахыг уриалсан байна. Өмнө нь тэрээр “Хэрвээ Трамптай биечлэн уулзах боломж олдвол түүнийг огцрохыг зөвлөнө” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: The Teller Report
2 comments
ta nar bygd adilhan, urdah eronhiilogchid chin bas delhiin olon ulsad gai bolson, suiryylsen
Odoo tegeed ANUd daraagiin eronxiilegchiin songuuli boloxod neg jil yldlee dee