2019-02-08 16:201min00

Дэлхийд гадил ургахгүй болж магадгүй

gadil

НҮБ-аас дэлхийд гадил устаж магадгүй талаар 2014 онд анх ан­хааруулж байв. Учир нь Ази, Африк, Ойрхи Дор­нодын орнуудын гадилын тариаланд ургамлын өвчин хурдацтайгаар тархсан аж. Панамын өвчин хэмээн нэр­лэгддэг ургамлын “TR4” өвчлөл нь дэлхийд тархсан ка­вендаш сортыг устгах аюул нүүрлээд байгаа гэнэ.

Дэлхийн хүнсний бай­гууллагын мэдээлснээр Зүүн Өмнөд Азийн орнуудын га­дил жимсний ургац “TR4”-өөр өв­чилсөн бөгөөд Иордан, Мозамбикийн тариаланд ч илэрчээ. Тиймээс гадил экс­порт­логч орнууд уг өвчний улмаас олон тооны ажлын байраа алдахаас гадна ашиг орлого нь буурахад хүрээд байгаа аж.