Зочид буудалд байрлаж 20.000 төгрөгийн дэвсгэртээр 20 гаран сая төгрөг хуурамчаар хийсэн этгээдүүдийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Гэмт этгээдүүд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүр, ТҮЦ, мод нүүрс хувиараа зарж борлуулдаг иргэдээс эд зүйл худалдан авах замаар мөнгөн дэвсгэртийг солиулж байжээ. Дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн гэмт хэргийг судлан үзэхэд хуурамч 20,000 төгрөгийн дэвсгэрт илэрсэн 88 гомдол мэдээлэл бүртгэгдэж, 13 гомдлыг татгалзаж 75 гомдол эрүүгийн хэрэг үүсгэгдэн эзэнгүй шалгагдаж байсныг иргэн О, У, Э нар бүлэглэн үйлдснийг тогтоожээ.