НҮБ-аас дэлхийд гадил устаж магадгүй талаар 2014 онд анх анхааруулж байв. Учир нь Ази, Африк, Ойрхи Дорнодын орнуудын гадилын тариаланд ургамлын өвчин хурдацтайгаар тархсан аж. Панамын өвчин хэмээн нэрлэгддэг ургамлын “TR4” өвчлөл нь дэлхийд тархсан кавендаш сортыг устгах аюул нүүрлээд байгаа гэнэ.
Дэлхийн хүнсний байгууллагын мэдээлснээр Зүүн Өмнөд Азийн орнуудын гадил жимсний ургац “TR4”-өөр өвчилсөн бөгөөд Иордан, Мозамбикийн тариаланд ч илэрчээ. Тиймээс гадил экспортлогч орнууд уг өвчний улмаас олон тооны ажлын байраа алдахаас гадна ашиг орлого нь буурахад хүрээд байгаа аж.