АНУ, Австралийн эрдэмтэд хоол хүнсний хэрэглээг судлах нэгэн туршилт хийсэн бөгөөд идэш тэжээл нь бие организмын хөгшрөлттэй холбоотойг харуулсан байна.
Туршилтаар маш бага хоол өгч байсан хархнууд цаттал нь хооллож байсан хархнуудаас бараг хоёр дахин урт насалжээ. Түүнээс гадна хоол тэжээлийн дутагдалтай гэж болох хархнуудад хөгшрөх процесс удаан явагдаж, бараг өвдөөгүй аж.
Эрдэмтэд өлсөж байсан хархнуудын хувьд эсийн дотор бодисын солилцоо бий болсноос организм өөрийгөө цэвэрлэж, урт наслахад нөлөөлдөг гэж тайлбарлажээ. АНУ-ын Өмнөд Иллинойс мужийн их сургуулийн нэг хулгана 1820 хоног насалсан нь хүнээр бол 200 гаруй насалсантай тэнцэх юм байна.