УИХ-ын гишүүн С.Эрдэнэ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачилжээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар сонгогч өөрийн сонгосон УИХ-ын гишүүндээ итгэл алдарсан тохиолдолд тухайн гишүүнийг эгүүлэн татах эрхийг олгох, хууль зүйн боломжтой болох аж.
Ингэснээр УИХ-ын гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журмыг хуулиар тогтоогоогүй байгаа процессын хуулийн хийдлийг арилгах боломж бүрдэнэн гэж үзжээ.
УИХ-ын гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах таван үндэслэлийг хуулийн төсөлд тусгажээ. Үүнд:
1/ Гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан,
2/ Гишүүн хүндээр өвчилсөний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасан,
3/ Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан,
4/ Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон,
5/ Гишүүний сонгогдсон тойргийн сүүлийн сонгуульд оролцсон нийт сонгогчдын гуравны нэгээс доошгүй нь гишүүнийг эгүүлэн татах санал гаргасан тохиолдолд эгүүлэн татах боломтой гэж тусгажээ.
Хуулийн төсөлд санал авах тухайгаа Засгийн газарт хүргүүлсэн байна.