Цэргийн албан хаагч амиа алдсан асуудлаар Н.Энхболд сайд мэдээлэл хийнэ

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амиа алдсан хэрэг энэ сарын 22-нд гарчээ. Юунаас болж амиа алдсан шалтгааныг одоогоор тогтоогдоогүй байна.Энэ асуудлаар үдээс хойш Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээлэл хийх юм.