“Ардын баатар”-ын хэмжээнд үнэлэгдэхдээ тулж эхэлсэн Т.Ганболдыг өнөөдөр мэдэхгүй монгол гэж бараг үгүй болжээ. Телевизийн студэд өгсөн хоёр удаагийн ярилцлага, УЕП асны дарамтанд орж, дүүгийнх нь компанийн дансанд шилжүүлсэн гэх 4 сая долларын тухай яриа Т.Ганболдыг ийм “зиндаа”-нд авчраад байна.
Ярилцлагаас хойш УЕП асан Д.Дорлигжав баривчлагдсан. Мөн 2-3 хүн хоригдоод байгаа. Үүнээс гадна 2010 оноос хойш сураг нь тасарсан ОХУ-ын иргэн Сергей Викторович Паушок хөдөлгөөнд орж, Монголын тухай, хувийн компанийнхаа тухай мэдээллийг ОХУ-ын хэвлэлүүдэд түгээгээд байгаа.
Ингэхэд Т.Ганболд олонд төрүүлсэн ойлголт шигээ шударга хүн мөн үү. Энэ тухай яриаг Сергей Викторович Паушок монголын хэвлэлүүдэд өгч эхэлжээ.
С.В.Паушок: 2011 онд “Рекат” компанитай хийсэн хэлэлцээр бүтэлгүйтсний дараа ноён Ганболд миний компанийг 23 сая ам.доллараар худалдаж авахаар над дээр ирсэн. Наймааг 3 хувааж хийсэн. Эхний хэсэг нь миний авсан 18 сая ам.доллар, хоёр дахь нь 5 сард “Рекат”-аас урьдчилгаанд төлөгдсөн 3 сая ам.доллар.
Баатар бид хоёр олон дахин гадаад гүйлгээний шилжүүлэг хийхгүйгээр тохирч Баатар над руу захиа илгээсэн. Захиан дээр “Рекат”-аас урьдчилгаанд төлсөн төлбөрөөр Ганболдын төлбөрт тооцож, уг мөнгөө Ганболдоос авна гэж тохирсон байсан. Өнөөдрийн байдлаар Ноён Ганболд нийт үнийн дүнг 18 сая гэж яриад байгаа гэдгийг сонссон. Энэ мөнгийг ерөнхий прокурор асан Дорлигжавт өгсөн авлига гэж яриад байгаа. Энэ бол худлаа.
Монголын хууль хяналтын байгууллагад танилцуулах зорилгоор бүх холбогдох бичиг баримтыг бид нотариатаар баталгаажуулаад өмгөөлөгчид явуулсан байгаа. Ноён Ганболд өөрийнхөө энэ тоглоомонд улсаа, хууль хяналтын байгууллагуудыг татаад оруулчихсан байгаа. Тэгээд ч зогсохгүй Ноён Ганболд энэ тоглоомдоо АНУ-ыг мөн татан оруулсан. Нью-Йоркод би “Газпром” банк болон “Бат бродерс” компанийн эсрэг шүүхийн маргаанд оролцож байгаа.
Уг маргааны хүрээнд энэ бүх асуудал нь Монголын хууль, эрх зүйн орчноос хальж гараад байна. Өмнөх болон одоогийн бүх асуудал Нью-Йоркод холбогдон яригдах болно. Иймээс хуулийн байгууллагуудын бүх үйлдэл, алдаанууд татварын болон бусад бүх асуудлууд Нью-Йоркийн Дээд шүүхэд шалгагдана. Ганболдын залилан хийсэн хууран мэхэлсэн бүх баримтууд байгаа. Өөрт байгаа бодит бүх мэдээллийг Нью-Йоркийн Дээд шүүхэд явуулсан байгаа.
Т.Ганболд “Алтан Дорнод Монгол”-ыг хууль бусаар өмчилж байгаа юм. Нотлох баримт надад байгаа. Ганболд надаас компани худалдаж авсныхаа дараа “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн 71 хувийг эзэмшиж байсан Оросын “Алтан Дорнод” компанийн бүртгэлд өөрчлөлт оруулаагүй байгаа юм.
Мөн “Яхтон” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт оруулаагүй. 12 мянган ам.долларын төлбөрөө төлөөгүй. “Яхтон” ХХК нь “Алтан Дорнод Монгол”-ын найман хувийг эзэмшиж байсан. Нийлүүлээд бодоход 79 хувь болж байна. Ганболд өөрийн эзэмшлийн биш компанийнхаа өмнөөс яагаад яриад байгаа юм бэ.
-Ноён Ганболд та хоёрын хооронд байгуулсан гэрээг харсан. Түүн дээр таныг “Алтан Дорнод Монгол”-ын эзэн гэж байсан…?
-Би маргаагүй л дээ. Би ноён Ганболдод зарсан. Ноён Ганболд хэт яаруу хандсан. Тиймээс бүртгэлийг буруу, хууль бус аргаар хийсэн болохыг би хожим олж мэдсэн. Ганболдод компанийн бүх өр шилжсэн. Түүнд татварын өр, цалин, банкууд, бусад этгээдүүдийн өмнө хүлээсэн өр байсан..
Би Ганболдтой маргаад баймааргүй байна л даа. Надад тэр сонин биш байна. Би бодит байдлын талаар л Монголчуудад хүргэхийг зорьсон юм.
6 comments
Дорлигжавын захиалга байх даа
MI-giin ham yu bicheed hun unemshmeergui zuil bicheed bnaa ene erliizuud iimerhuu zuil bicheed bgaa yum daa
Энэ орос монголын баялагыг зарж мөнгөжижхөөд одоо эзэн нь би ч гэх шиг юугаа яриад юу хутгаж завсраас нь зашихгээд бгаа юму хаашаа юм одоо гэнэт амь ороо юу тухайн үед нь яагаад дуугай бгаад басий н
Za yostoi zohion bichleg geheer hachin yum baina daa ene chini.
Мэдээж Дорлигжавын захиалгаар бичсэн гэж ойлгогдоод байна даа. Дорлигжав ганц нэг орос тvнштэй байлгуй дээ. Мэдээж менге хангалтай егсен тэгээд сэтгvvлч бичсэн аягуй бол Паушок нь мэдээгvй байгаа.
Ene oros yu yriad bgaan.Hervee Ganbold ene kompaniig ashigtai ajilluulj chadaagui bol ene shunaltai oros iluu dutuu um yrihtai manatai bsan biz dee.Chi Mongold baahan or tavichihaad yu ch toloogui dampuursan kompania zarchihaad odoo yu hutsaad bgaa um.Chi negent kompania ortei yutai ni zarchihaad odoo bolohoor burtgeld oorchlolt oruulagui gedgeer dalimduulj mongo neheed bhdaa yadgiim.Orosuud ta nar luivardahdaa garamgai sain humuus.Hutsalgui zailaa.Mongoloor mini oroldood bval chamd demii l bh shuu.