Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт байрлах хийдэд хулгай орж дөрвөн ширхэг бурхан алдагсан хэрэг энэ сарын 15-16-ныг шилжих шөнө гарсан байна. Бурхан хулгайлагдсан талаар Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт мэдэгдсэн бөгөөд эдийн засгийн мөрдөгчөөр ахлуулсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Алдагдсан бурхдыг дүрсэлбэл, баруун гартаа сэлэм барьсан Манзушир бурхан 14-18 см урттай хоёр ширхэг, хүүхэд тэвэрсэн Богд бурхан нэг ширхэг, залбираад сууж байгаа Богд бурхан нэг ширхэг байжээ.
Хулгайд алдагдсан бурхадын хоёр нь эртний буюу 1937 оноос өмнө бүтээгдсэн аж. Эдгээр бурхад нь эртнээс өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн ховор бүтээл гэнэ.