Цагдаагийн байгууллагаас шөнө оройн цагаар бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлддэг зургаан этгээдийг илрүүлэн мөрдөн шалгаж байгаа юм байна. Тодруулбал, 2018 оны тавдугаар сараас эхлэн оройн цагаар ганцаараа явж байгаа эмэгтэйчүүд, архи согтууруулан ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй болтлоо согтсон иргэдийн хоолойг нь боож, амь биед нь аюултайгаар эд зүйслийг нь дээрэмддэг зургаан гэмт этгээдийг энэ сарын 17-ны өдрийн шөний 01 цагт илрүүлэн баривчилжээ.

Тус этгээдүүд нь 18-19 настай бөгөөд Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй аж. Дээрэмдэх төрлийн гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаарддаггүй, нийгэм болон нийтэд, амь биед аюултайгаар үйлдэгддэгээрээ онцлогтой. Иймд иргэд шөнө оройн цагаар ганцаараа явахгүй байх, гэрэлтүүлэг болон камерын хяналттай газраар явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын ,Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид зөвлөж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн