Хотын даргад олонхийн санал авсан С.Мөнхчулууны ХОМ

2019-01-17 11:29
gggggggg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшиж олонхийн санал аваад байгаа С.Мөнхчулууныг ХОМ-ыг танилцуулж байна.

Хотын шинэ дарга С.Мөнхчулуун Нийслэлийн унаган хүүхэд, Орбитод өссөн. Аав нь цэргийн хүн. Өдгөө 40 настай.

ЭЗЭМШСЭН БОЛОВСРОЛ:

1997- 2001 Техникийн их сургуулийн механик инженерийн анги, ХБНГУ-ын Карлсрүхэ хотын Их сургуулийг төгссөн бөгөөд Төрийн удирдлагын магистр зэрэгтэй.

ТӨРД АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  •  2009- 2010 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газарт бүртгэлийн мэргэжилтэн
  • 2010- 2012 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга,
  • 2012- 2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байжээ.

СОНГУУЛЬТ АЖИЛ: 

  • 2008-2009 онд СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга,
  • 2016 оноос Нийслэлийн намын хорооны гишүүн,
  • 2016 оноос МАН ын Бага хурлын гишүүн,
  • 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн,
  • 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 онд МАН-аас нэр дэвшиж, НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон,
  • 2016 оноос НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга,
  • 2016 оны арванхоёрдугаар сараас 2018 оны арванхоёрдугаар сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар ажиллажээ.

3 сэтгэгдэлтэй

  • zochin

    2019-01-17 11:43 at 11:43

    Үнэн л байгаасай

    Хариулах

  • Иргэд

    2019-01-17 12:44 at 12:44

    Удахгүй хагартлаа баяжаад нөгөөдүүлийнхээ замаар бүү замнаарай.Хүний хэрэглээ бага шүү. Байр байна, унаа байна, хангалттай орлоготой юм байна. Үүнээс цааш шунавал шулам болно шүү. Одоо шудрага ажиллавал ирээдүй байнаа.

    Хариулах

  • Дашжамц

    2019-01-17 15:44 at 15:44

    ажилласан хугацаанд олох орлого хөрөнгө биш л байнадаа. Нэг л бишээ . Ждү юу. авилга уу. Бодмоор. шалгамаар. АТГ ХОМ,ыг авч хадгалах, мэдээлэх төдий биш бий болгосон эх үүсврийг шалгаж тогтоон нь үүрэг нь шүүдээ????

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй