Монголчууд нийтээрээ баруун тархины сэтгэлгээтэй

Баруун тархи үнэхээр мундаг. Амьдралын бүх процесс барууны тархины сэтгэмжтэй холбоотой. Бидний урлаг уран сайхан сэтгэл хѳдлѳл бүгд барууны тархины хѳгжилтэй шууд холбоотой.Монголд баруун тархины сэтгэлгээ муу хѳгжсѳн хүн тэнэгдүү харагддаг. Баруун зүүн тархи залуу насанд хамааралгүй тусдаа ажилдаг учраас залуус алдаа гаргадаг. Зүүн тархи математик сэтгэлгээгээр хѳгждѳг учраас бодит амьдралд ойр биш хэт хийвэр харагддаг байх. Гэтэл дэлхийн хѳгжлийг зүүн тархиныхан авч яваад удаж байна. Зүүн тархины хѳгжилтэй хүн шинжлэх ухаанчаар сэтгэдэг учраас хѳгжлийг зѳв авч явж чадаж байна. Харин Монголчууд зүүн тархины хѳгжилтэй хүнийг огт үнэлэхгүй байх шиг байна. Монголд ѳрсѳж байгаа бүх маргаан баруун зүүн тархины хооронд болж ѳнгѳрчээ. Баруун зүүн тархины хэзээ ч ойлголцдоогүй юм байна. Нэгэн биений 2 тархи ойлголцохгүй мэдээлэл солилцохгүй 50 жил болж байхад 2 ѳѳр хүний баруун зүүний сэтгэлгээ яаж ойлголцох юм бэ?. Монголчууд нийтээрээ баруун тархины сэтгэлгээтэй байхад маш цѳѳн хүмүүс зүүн тархины хѳгжилтэй байна. Баруун тархи би чадна гэж хардаг бол зүүн тархи би чадахгүй байх гэж хардаг. Баруун тархины хүн эрсдлээс айхгүйгээр хамаг хүчээ дайчлан шавхдаг бол зүүн тархи баараг ялах тооцоог үнэлдэг. Баруун зүүн тархиа зэрэг хѳгжүүлсэн хүн ѳнѳѳдѳр хамгийн ухаантай харагдаж байна. Монголчууд бид жаргалтай сайхан амьдарья гэвэл зүүн тархиа илүү хѳгжүүлэх шаардлага гарч байна.
Зүүн тархины хѳгжил шинжлэх ухаан философи хѳгжиж эхэлсэн үеэс эхэлсэн Монголчууд зүүн тархины хѳгжил сайтай хүний ойлгодоггүй байх. Монголчууд зүүн тархины хѳгжилтэй хүмүүсээ хүлээн зѳвшѳѳрѳх ёстой. Яагаад гэвэл тэд дэвшилтэд шинэлэг сэтгэлгээтэй байдаг. Баруун тархиараа хѳгждѳг бол Монголчууд бид хүн хуурч худлаа ярьж хулгай дээрэм хийж дуулж бүжиглээд хѳгжлѳѳрѳѳ дэлхийг байлдан дагуулах байсан. Баруун тархины сэтгэлгээ дүрэм журамд баригдалгүй чѳлѳѳтэй задгай эмоциороо байдаг бол зүүн тархи хууль дүрмийг ягштал баримталж зѳвхѳн логик үйлдийн дагуу бодож сэтгэдэг. Хар багаас нь цээжлэх чадвар эзэмшүүлвэл логик сэтгэлгээгээ дараад зѳвхѳн цээжлэгч болж хувирдаг.