2019-01-16 18:461min09

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Мөнхчулуун томилогдлоо

munkh

Нийслэлийн Засаг даргыг сонгох НИТХ өнөөдөр (2019.01.16) үдээс өмнө 11:30 цагт хуралдаж, МАН-ын бүлгийн саналаар завсарласан. Үдээс хойш НИТХ-ын ээлжит бус хуралдаан үргэлжилж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Мөнхчулуун томилогдлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар өрсөлдсөн бөгөөд нууц санал хураалт явуулсан. Санал хураалтыг тоолох Тооллогын комисс байгуулагдаж, МАН-ын бүлгээс дөрөв, АН-ын бүлгээс нэг төлөөлөгч багтсан байв.

16:50 цагийн байдлаар Хотын даргад өрсөлдөж буй хоёр нэр дэвшигч дээр санал хураалт яваалахад тэд 21 х 21-ээр тэнцлээ. Нэг төлөөлөгчийн санал стандартын дагуу бөглөгдөөгүй учраас хүчингүй болж, саналыг тэнцүүлжээ. Иймээс санал хураалтыг дахин явуулсан юм. Дахин санал хураалтаар нэр дэвшигч С.Мөнхчулуун олонхийн санал авч Нийслэлийн Засаг даргаар томилогдов.

  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч С.Мөнхчулууны танилцуулга
  • С.Мөнхчулуун нь 1997- 2001 онд Техникийн их сургууль – механик инженер, 2011- 2013 онд Удирдлагын академи – Төрийн удирдлагын магистр, 2015 оноос Удирдагын академи – Төрийн удирдлагын докторантаар төгссөн.
    • 2009- 2010 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн
    • 2010- 2012 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга
    • 2012- 2016 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
    • 2008-2009 СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга
    • 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн
    • 2016 оноос МАН ын Бага хурлын гишүүн
    • 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн
    • 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга
    • 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон,
    • 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон,
    • 2016 НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга
    • 2016 оны 12 сараас 2018 оны 12 сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан.