2019-01-16 12:431min02

Э.Бат-Үүл: Хотын даргын томилгоо Үндсэн хуулийн эсрэг зүйл болж байна

01

НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан  36 хүний ирцтэйгээр эхэлж, Р.Дагва МАН-ын Удирдах зөвлөлийн удирдамжийг танилцуулан, хотын даргад С. Амарсайханы нэрийг дэвшүүлэв. Үүний дараа НИТХ-ын төлөөлөгч Б.Батнасан хуралдааныг удирдахаар боллоо.

Хотын даргыг томилох асуудлын талаар харин НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл “Үндсэн хуулийн эсрэг зүйл боллоо. МАН-ын Удирдах зөвлөл иргэдийн төлөөлөгчийн байгууллага биш. НИТХ-ын ширээний араас  МАН-ын тогтоол уншдаг нь юу болж байна вэ. Энэ хурал хууль зөрчөөд байна. Удирдах зөвлөл ИТХ-д ямар хамаатай гэсэн байр суурийг илэрхийлээд байна.

Хурал даргалагч Б.Батнасан “МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн. НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун “Нийслэлийн засаг даргад өөрийн нэрээ дэвшүүлж байна. Ангийн нөхөд минь дэмжиж  өгнө үү.

Хурал даргалагч Б.Батнасан өөр  нэрээ дэвшүүлэх хүн байна уу?

НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва “Өчигдөр МАН-ын бүлэг хуралдаад шийдвэр гарсан. С.Мөнхчулуун өөрийн нэрээ дэвшүүлж байна . Түүнийг нэр дэвшсэнтэй нь холбогдуулаад  30 минутын завсарлага авахыг хүсэж байна” гэв. Энэ дагуу бүлэгт 30 минутын завсарлага өгөөд байна.