Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны эхний тоглолтоо Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балетаар эхлүүлэх гэж байна. Гурван бүлэг, таван үзэгдэлт уг балетыг манай театрын тайзнаа анх тавьсны түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Энэ сарын 12-нд үзэгчдэд хүрэх гайхалтай балетыг анх 1870 оны тавдугаар сарын 25-ны өдөр Францын Парим хотноо “Гранд опера” театрын тайзнаа амилуулсан түүхтэй.
Хүний дотоод сэтгэлийн нарийн бүхнийг уран тансагаар илэрхийлсэн, уянгалаг хөгжимтэй, баялаг хөгжим симфони өгүүлэмжтэйн зэрэгцээ бүжигчин хүнээс чамбай хөдөлгөөн жүжиглэлттэй гэдгээрээ онцлог балет юм. Ийн “Алтангадас” одонт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон 2019 ондоо сонгодог урлагийн үзэгчиддээ зориулан хоёр ч шинэ уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байгаа ажээ.