2019-01-10 18:421min02

Нийт 139 эрүүл мэндийн ажилтан 31 чиглэлээр суралцана

sarangerel

”Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтныг 2017-2020 онд улсын төсвийн санхүүжилтээр гадаадын өндөр хөгжилтэй оронд төгсөлтийн дараах сургалтад хамруулах тэргүүлэх чиглэл”-ийн хүрээнд нийт 139 эрүүл мэндийн ажилтан (77 эмч, 19 сувилагч, 2 эм зүйч, 41 бусад ажилтан) 31 чиглэлээр 7 улс (Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Оросын Холбооны Улс, Шинэ Зеланд Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс)-д 5-160 хоногийн сургалтад суралцана. Гадаад сургалтад шаардагдах 534.5 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

Суралцах чиглэл:
Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын болон мэс заслын дараах хяналтыг сайжруулах – 8
Эрхтэн шилжүүлэн суулгасны дараах дархлаа тогтолцооны хяналт, эмчилгээний үр дүнг тооцох – 7
Дурангийн мэс засал – 1
Хүүхдйн дурангийн мэс засал – 1
Тархины гүн хэсгийг цочроох стеротакси мэс засал эмчилгээний арга – 3
Тархины судсан доторх мэс заслын эмчилгээ – 2
Хүүхдийн зүрхний зонхилон тохиолдох хавсарсан гажгийн мэс засал эмчилгээний технологи – 3
Торлог шилэнцэрийн мэс заслын технологи – 1
Нүдний даралтын мэс заслын технологи – 1
Окулопластик мэс заслын технологи – 1
Уушигны дурангийн оношилгоо, эмчилгээний технологи – 1
Хүүхэд судлал – 2
Хүүхдийн ерөнхий мэс засал – 7
Хүүхдийн хавдрын мэс засал – 3
Ихэр жирэмсэний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ – 2
Ургийн мэс засал, үр хөврөлийг умайд суулгахаас өмнөх генетикийн оношилгоо – 2
Умайн хүзүүний хорт хавдарын эрт илрүүлэг, оношилгоо – 3
Яс зөөлөн эдийн хавдрын нөхөн сэргээх мэс засал – 3
Ясны хавдрын оношилгоо, эмчилгээ –5
Хүүхдийн гэмтэл согог, судлал – 10
Эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой эмгэг судлалын шинжилгээ – 2
Эсийн эмгэг судлалын шинжилгээ – 4
Иммуногематологийн лавлагаа шинжилгээ – 3
Шинээр тархаж буй халдварт өвчний оношилгоо, эмчилгээ – 10
Мэдрэлийн өвчин эмгэгийн үеийн сэргээн засах эмчилгээ – 2
Нян судлал, биоаюулгүйн 2,3 дугаар бүлэгт хамаарах эмгэг төрүүлэгчтэй ажиллах био аюулгүй ажиллагааны үндэс – 1
Зоонозын халдварын оношзүйн тэжээлт орчин биоүйлдвэрлэл – 1
Молекул биологийн оношилгооны арга зүй – 1
Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зохион байгуулалт – 37
Донтох өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээ – 5
Зайн анагаах ухаан – 7
Суралцах гадаад улсаар ангилбал:
Бүгд Найрамдах Солонгос Улсад – 89
Япон Улсад – 26
Оросын Холбооны Улсад – 14
Бүгд Найрамдах Хятад Ард Улсад –6
Бүгд Найрамдах Энэтхэг Улсад – 1
Шинэ Зеланд Улсад – 2
Бүгд Найрамдах Франц Улс – 1

Эрүүл мэндийн байгууллагаар ангилбал:
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллага – 28
Эрүүл мэндийн хөгжлийн төв, бусад – 16
Гэмтэл согог судлалын үндэсний төв – 15
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв – 14
Улсын гуравдугаар төв эмнэлэг – 13
Хавдар судлалын үндэсний төв – 13
Халдварт өвчин судлалын үндэсний төв – 10
Улсын нэгдүгээр төв эмнэлэг – 8
Эмгэг судлалын үндэсний төв – 6
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв – 5
Улсын хоёрдугаар төв эмнэлэг – 1
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг – 2
Зоонозын өвчин судлалын үндэсний төв – 3
Цус сэлбэлт судлалын үндэсний төв – 3
Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг – 1
Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг – 1