Хүн ам, орон сууцны туршилтын тооллого энэ сарын 10-16-ны хооронд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн зарим хороодод зохион байгуулагдана. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг, 7-р баг, Сэргэлэн сумын 5-р баг, Галын гол иргэдээс тооллого авах ба Тооллогын комисс сонгогдсон өрх, айлуудыг бүрэн хамруулах чиглэлээр онцгой анхаарч ажиллах юм.
Энэ жилийг “Иргэдийн оролцоотой, Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд иргэд олон нийтийг идэвхтэй оролцохыг, түүнчлэн тооллогодоо бүрэн хамрагдахыг уриалжээ.