09:00 цагт: Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, УНТЭ, ХСҮТ-ийн шилжүүлэн суулгах баг, ГССҮТ, УГТЭ-ийн тархины үхэл тодорхойлох баг “Хамтран ажиллах гурвалсан гэрээ”-нд ЭМХТ дээр гарын үсэг зурна.
10:00 цагт: ОБЕГ-т Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлохоор “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт”-ыг зохион байгуулна.
10:00 цагт: Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд иргэн Т.Золбаяр 60 тэрбумын хэрэг хэрхэн хэрэгжсэн талаар нотлох баримттай мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Сүхбаатарын талбайд “МАНАН дэглэмийн эсрэг” жагсаал болно.
14:00 цагт: ТӨБЗГ-ын хурлын танхимд “Төрийн өмчит компанийн засаглалын үнэлгээний аргачлал” сэдэвт хэлэлцүүлэг болно.