Өнгөрсөн Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Санкт Петрбург хотын Петропавловскийн цайзад зочлохдоо урьд өмнө нь огт мэдэгдэж байгаагүй шинэ намтраа дэлгэжээ. Уг цайзад өдөр бүрийн үд дунд болсныг мэдээлж Нева мөрний дээгүүр бууддаг их буунууд байрладаг юм. Путин нэг их бууны сумыг тавьж, тухайн өдрийн буудлагыг гүйцэтгэжээ. Энэ үеэр Путин “Би 122 мм-ийн их бууны батальонд командлагч байхдаа дэслэгч цол хүртэж байлаа…” хэмээн ярьсан байна.
Тэрээр үүнээс цааш дэлгэрэнгүй яриагүй юм. Цайзад хамт зочилсон албаныхан ерөнхийлөгчийг “гайхамшигтай буудлага” хийсэнд нь баяр хүргэж байв. Владимир Путины албан ёсны намтарт цэрэгт алба хаасан, их бууч байсан тухай мэдээлэл огт байдаггүй. Түүнийг 1975 онд Ленинградын Улсын их сургуулийн хуулийн ангийг төгсмөгц нь КГБ-д шилжүүлсэн гэдэг. Путин тусгай албанд 16 жил ажиллахдаа дэд хурандаа цол хүртэж, 1991 онд ЗХУ задрах хүртэл ажилласан гэдэг юм. Түүнийг 1980-аад оны үед Дрезденд ажиллаж байхдаа Зүүн Германы нууц алба болох Штазигийн үнэмлэхтэй байсныг саяхан Германы хэвлэл дэлгэж байв.
Эх сурвалж: The Guardian, Russia Today
4 comments
Batalion bish ih buunii divizion gedeg yum.
Их бууны дивизион гэдэг юм. Юм бичихдээ мэддэг хүмүүсээс асууж бичиж бай.
батарей байлгүй дэслэгч юм бол
мотобуудлагын батальон, их бууны дивизион гэж нэрлэдэг юм шүү дээ
хэрвээ дэслэгч цолтой буудлага хийсэн бол магадгүй их бууны батарей гэснийг батальон болгон андуурсан байх талтай