Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж зарим томилгоог хийжээ. Хууль зүйн дэд сайдаар хурандаа Г.Элбэгсайханыг томилсон байна. Г.Элбэгсайхан нь ШШГЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан.
Мөн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр томилох шийдвэр гаргажээ.