Сандагдоржийн Батболдыг Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов.
С.Батболд нь 1970 онд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн. 1988 онд Завхан аймгийн 10 жилийн дунд сургууль, 1992 онд Цэргийн их сургууль, 2000 онд Удирдлагын академи, 2006 онд Тагнуулийн ерөнхий газрын дээд сургууль, 2011 онд Батлан хамгаалах их сургуулийг тус тус суралцан дүүргэсэн.
Авто ашиглалтын инженер мэргэжилтэй, техникийн ухааны магистр зэрэгтэй.
Орос, англи хэлний мэдлэгтэй.
1992-1993 онд Ардын армийн 133 дугаар ангид ротын техникийн орлогч, 1993-1998 онд “Шандаст хүлэг” ХК, “Хан-Уул хайрхан хоршоо”-нд механик инженер, 1998-2002 онд “Пок” ХХК-д замын хөдөлгөөний дүрмийн багш, 2002-2005 онд “СКА” ХХК-д захирал, 2005-2012 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яам /хуучнаар/-ны Тээврийн үйлчилгээний төвд ахлах оношлогч инженер, ахлах мэргэжилтэн, албаны дарга, хэлтсийн дарга, 2012-2016 онд Зам тээврийн яамны ахлах мэргэжилтнээр гээд төрийн албанд 16 ажиллажээ.
1992-1993 онд Ардын армийн 133 дугаар ангид ротын техникийн орлогч, 1993-1998 онд “Шандаст хүлэг” ХК, “Хан-Уул хайрхан хоршоо”-нд механик инженер, 1998-2002 онд “Пок” ХХК-д замын хөдөлгөөний дүрмийн багш, 2002-2005 онд “СКА” ХХК-д захирал, 2005-2012 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яам /хуучнаар/-ны Тээврийн үйлчилгээний төвд ахлах оношлогч инженер, ахлах мэргэжилтэн, албаны дарга, хэлтсийн дарга, 2012-2016 онд Зам тээврийн яамны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оноос Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байна.2016 оноос Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байна. Төрийн албанд 15 жил ажиллажээ.
Батсуурийн Бямбадоржийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилов.
Б.Бямбадорж нь 1970 онд Өвөрхангай аймагт төрсөн. 1988 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль, 1995 онд Анагаах ухааны их сургууль, 2002 онд Удирдлагын академи, 2015 онд АНУ-ын Харвардын Кеннедийн Төрийн захиргааны сургууль, 2017 онд Гүрэн дээд сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны доктор, дэд профессор цолтой. Удирдахуйн ухааны болон төрийн захиргааны менежментийн магистр зэрэгтэй. Эрүүл мэндийн удирдлагын зөвлөх зэрэгтэй.
Орос, англи хэлний мэдлэгтэй.
1988-1989 онд Халдварт өвчнийг анагаах клиникийн төв эмнэлэгт асрагч, 1994-1995 онд Нэгдсэн II эмнэлэгт сэхээний тасгийн эмч, 1996-1999 онд АУИС-ийн Клиникийн төв эмнэлэгт их эмч, 1999-2018 Улсын клиникийн төв эмнэлэг /I эмнэлэг/-т клиникийн эрхлэгч, эмчилгээ, сувилгаа эрхэлсэн захирал, Бөөр шилжүүлэн суулгалтын их эмч, Гемодиализийн төвийн эрхлэгч, эмчилгээ хариуцсан орлогч дарга, ерөнхий захирлаар тус тус ажиллаж байсан. 2018 оны 1 сараас Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр Төрийн албанд эрүүл мэндийн салбарт 23 жил ажиллажээ.
Самдангийн Энхбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газрын даргын албан тушаалд томилов.
С.Энхбаатар нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. 1995 онд Төв аймгийн Зуунмод сумын 10 жилийн сургууль, 1999, 2007 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2014 онд Макьюрийн их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн болон олон улсын харилцааны удирдлагын магистр зэрэгтэй.
Орос, англи хэлний мэдлэгтэй.
1999-2008 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт мэргэжилтэн, Тамгын хэлтсийн дарга, 2008-2009 онд Иргэний бүртгэл, мэдээллийн төвийн дэд дарга, 2009-2012 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын орлогч дарга, ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч, 2012 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын референт, 2012-2013 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэд дарга, орон тооны гишүүн, 2015-2016 онд “Соёмбо-легал партнерс” нөхөрлөлд зөвлөх, 2016-2018 онд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирлаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2018 оны 6 дугаар сараас Засгийн хэрэгжүүлэгч агентлаг-Архивын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тэрээр төрийн албанд 13 жил ажилажээ.
2 comments
hhhhh
Хуульгүй улс болж дээ. Хэрэгжүүлэхгүй юм бол хууль байгаад яадаг байна аа. Төрийн захиргаанд нэг хоног ч ажиллаж үзээгүй авилгач, төрийн эмнэлгээс төрсөн тэрбумтан хүнээр ЭМЯ”ны төрийн нарийн бичгийн дарга томилчихоод ард түмний эрүүл мэндийг хамгаал гэвэл лөөлөө лөөлөө