2019-01-07 13:401min01

Бээжинд АНУ-БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээ эхэлжээ

aa

Өнөөдөр (2019.01.07) Бээжинд АНУ-БНХАУ-ын хооронд өрнөсөн худалдааны маргааныг зохицуулах хоёр талын төлөөлөгчдийн ажлын түвшний яриа хэлэлцээ эхэлжээ. 2018 онд АНУ болон БНХАУ харилцан их хэмжээний нэмэлт татвар ногдуулсан билээ.

Хоёр хоног үргэлжлэх энэ хэлэлцээ нь хоёр улсын удирдагчид 90 хоногийн турш нэмэлт татвар ногдуулахгүй хэмээн тохиролцсоноос хойш болж байгаа анхны албан уулзалт юм. Нөгөө талаар уулзалт АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан дэлхийн эдийн засагт нөлөө үзүүлэх нь ихэссэний дараа болж байна.

Уулзалтанд АНУ-ын талаас Худалдааны төлөөлөгчийн орлогч Жеффри Герриш тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа аж. Бээжинд зохион байгуулах уулзалтыг угтан АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп мэдэгдэхдээ, “Хоёр талын яриа хэлэлцээ амжилттай явагдаж байна. Хятадын тал худалдааны маргааныг зохицуулахыг хүсч байна. Тус улсын эдийн засаг сайнгүй байгаа” гэжээ.

Эх сурвалж: BBC