Шатахууны үнэ 50 төгрөгөөр буурч эхэллээ

Улсын хэмжээнд сар тутам 80 гаруй сая литр шатахуун хэрэглэдэг гэх тоо бий. Шатахууны үнэ өчигдрөөс эхэлж зарим шатахуун түгээх салбаруудаар 50 төгрөгөөр буурч, хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 бензиний литр тутмын үнэ 1,835-1,840 төгрөг болов. Мөн литр тутамдаа 50 төгрөгөөр буурахад сард иргэдэд 40 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байгааг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн онцлов.
Цаашид ч шатахууны үнэ үе шаттайгаар буурахыг салбарын яамнаас мэдэгдээд буй.