Монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Богд хааны ордон музейгээс энэ сарын 26-наас 29-ний өдрүүдэд тасалбарын үнэд хөнгөлөлт зарлаж байна.
Эдгээр өдрүүдэд өндөр настан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад музейг үнэ төлбөргүй үзэх боломжийг олгож байгаа бөгөөд насанд хүрэгчид болон оюутны тасалбарт 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байна.
Иймд иргэд эх орныхоо түүхэн чухал үед холбогдох олон гайхамшигтай түүх, соёлын үнэт өвтэй танилцахын зэрэгцээ, 29-нд Богд хааны мэндэлсний 150 жилийн ойг угтаж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан “Богд-Хаан”… тусгай үзэсгэлэнгийн нээлт, Төрийн туг мандуулах ёслолын ажиллагаанд оролцох боломжтой аж.