АШУҮИС болон “Ногоон титэм” байгаль орчны шинжилгээний лаборатори Улаанбаатарт амьдардаг хүүхдүүд агаарын бохирдолд өртөх байдлыг тодорхойлох судалгаа хийжээ. Судалгаанд утаа ихтэй бүс буюу Баянзүрх дүүргийн VI хороо, Чингэлтэй дүүргийн VI хороонд байрлах сургуулиудын 9-12 насны 100 хүүхдийг хамруулжээ. Судалгаагаар хүүхдүүдийн 81 хувь нь маск хэрэглэдэггүй байсан аж.
Мөн эцэг, эхчүүдээс “Маск зүүх нь агаарын бохирдлоос хамгаална гэж боддог уу” гэсэн асуултад 65 хувь нь тийм, 18 хувь нь үгүй, 17 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ. “Маск агаарын бохирдлоос хамгаална” гэж хариулсан эцэг эхчүүдийн 22 хувь нь хүүхэддээ маск хэрэглүүлдэг хэмээн хариулсан байна.