Мөрдөн байцаах албаны шинэ байр ашиглалтанд орлоо

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2018.12.20/ боллоо. Далан хоёр жилийн түүхтэй Мөрдөн байцаах албаны хамт олны хуулиар хүлээсэн чиг үүрэг, албаны онцлогийг тусгайлан харгалзаж, албаны бэлэн байдлыг бүрэн ханган, алба хаагчийн ажиллах орчныг сайжруулах орчин үеийн дэвшилтэд техник, технологиор тохижуулсан шинэ барилгаа өнөөдөр хүлээн авлаа.
Мөрдөн байцаалх алба нь анх 1938 онд баригдсан тоосгон ханатай модон хучилт бүхий хоёр давхар байртай байжээ. Тус барилгыг 1956 онд гурван давхар болгон өргөтгөсөн бөгөөд 1988-2018 он хүртэл 30 жил эндээ үйл ажиллагаагаа явуулжээ.
Энэ барилгын суурин дээр бид өнөөдөр 6809 мкв хэмжээтэй орчин үеийн дэвшилтэт техник технологиор бүрэн хангагдсан шинэ байрандаа орж байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчидын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, стандартын шаардлагад нийцсэн байртай болж байгаадаа тус албаныхан баяртай байна гэж
Энэхүү барилга нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, сэргээн эдлүүлэх үүргээ хэлбэрэлтгүй биелүүлж буй тус албаны онцлогт тохируулан мэдүүлэг авах өрөө, гэмт хэргийн холбогдолтой эд мөрийн баримт хадгалах агуулах, хурдан муудах эд мөрийн баримт хадгалах хөргүүртэй өрөө, хүний хурлын танхим, автомашины багтаамжтай дулаан зогсоол, иж бүрэн камерын системийг шийдэлтэй. Мөн бялдаржуулах болон албаны бэлтгэлийн заал, хоолны заалтай аж.
Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР