2018 оны дэлхийн шилдэг зургийн уралдаанд ирсэн бүтээлүүд

Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн 61 дэх уралдаанд шалгарсан фото зургаас танилцуулж байна. 2018 оны уралдаанд дэлхийн 125 улсын 4548 гэрэл зурагчин авсан 73.044 зураг иржээ. Эдгээр гэрэл зургууд мэдээж хэрэг шилдэгийн шилдэг бүтээлүүд… Гэрэл зургаар бүтсэн дэлхийн түүхүүд юм.

Венесуэлийн хямрал: Энэ гэрэл зургийн зохиогч Ronaldo Schemidt бүтээлээ 2017 оны 5-р сарын 3-нд авчээ. Үйл явдал Венесуэлийн Каракас мужид өрнөсөн бөгөөд энэ өдөр Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлийн жагсаалыг харуулж байгаа. Энэ үед цагдаа нартай мөргөлдсөн сөргөлдөөний үеэр Жосе Виктор Салазар Балза (28 настай) галд өртсөн байв.

Ерөнхийлөгч Мадурогийн удирдсан Үндэсний Ассемблейг солихын тулд сөрөг хүчин үймээнийг эхлүүлсэн бөгөөд тэд Венесуэльд ардчилсан тогтолцоог өөрчлөх төлөвлөгөөгөөтэй байгаагаа зарлан, олон нийтийг эсэргүүцлийн жагсаалд уриалсан. Жагсагчдын нэг Салазар хоёрдугаар шатлалын түлэгдэл авсан.

Лондонгийн зүрхэнд дайралт хийсний дараах агшин: Эмгэнэлт агшинг харуулсан гэрэл зургуудаа Toby Melville илгээсэн байна. Үйл явдал 2017 оны 3-р сарын 22-нд Лондонгийн төв хэсэгт байрладаг Их Британийн Парламентын ойролцоо  Вестминстерийн гүүрэн дээр терроритууд явган зорчигчдод халдсан үеийг эргэн сануулж байгаа.

Тайзны эзэн: Токиогийн Никко Сару-Гван театрт жүжигчин Хирошитай хамт тоглодог сармагчны хөрөг. Японд цасан сармагчин хэмээн алдаршсан энэ сармагчин уулархаг биш нам дор газар амьдардаг учраас хүнээс үргэж, бишүүрхэх бараг үгүй аж. 1947 оноос хойш хулгайн анчид сармагчинг ихээр агнах болсон тул Япон улс албан ёсоор хамгаалалтад авсан юм байна. Мөн сармагчинг зугаа цэнгэлийн салбарт зориулан бэлтгэж иржээ. Тус улсын сармагчингаар мөнгө олох арилжааны зугаа цэнгэлийн түүх 1000 гаруй жилийн түүхтэй гэнэ. Гэрэл зургийн бүтээлийн эзэн нь Jasper Doest.

Үйлдвэрлэгчийн нэг хором: Зүүн Хятадын Жанжианген боомт дээр шар буурцгийн аж ахуй эрхлэгчдийн өдөр тутмын ажлын нэгхэн дүр зургийг та харж байна. Дэлхийн зах зээлд борлуулагддаг шар буурцгийн 60 хувийг БНХАУ үйлдвэрлэдэг аж. Зөвхөн Бразиль гэхэд хэрэглээнийхээ хагасаас илүү хувийг худалдан авдаг байна.

Фирмерүүд шинэ технологи, хөдөө аж ахуйн шинэчлэлийн хэсэгчилсэн шийдлийг санал болгож байгаа боловч Хятадын харьцангуй залуу хотын хүн амын олонх нь хөдөөний тэтгэвэрийнхэн, хөдөлмөр эрхлэх залуучууд бага, аж үйлдвэрээс гарах бохирдол зэрэг нь хүндрэлтэй асуудлуудын нэг хэвээр байгааг харуулсан бүтээлүүдийг George Steinmetz ирүүлжээ.

.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн