Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2018.12.20/ боллоо. Далан хоёр жилийн түүхтэй Мөрдөн байцаах албаны хамт олны хуулиар хүлээсэн чиг үүрэг, албаны онцлогийг тусгайлан харгалзаж, албаны бэлэн байдлыг бүрэн ханган, алба хаагчийн ажиллах орчныг сайжруулах орчин үеийн дэвшилтэд техник, технологиор тохижуулсан шинэ барилгаа өнөөдөр хүлээн авлаа.
Мөрдөн байцаалх алба нь анх 1938 онд баригдсан тоосгон ханатай модон хучилт бүхий хоёр давхар байртай байжээ. Тус барилгыг 1956 онд гурван давхар болгон өргөтгөсөн бөгөөд 1988-2018 он хүртэл 30 жил эндээ үйл ажиллагаагаа явуулжээ.
Энэ барилгын суурин дээр бид өнөөдөр 6809 мкв хэмжээтэй орчин үеийн дэвшилтэт техник технологиор бүрэн хангагдсан шинэ байрандаа орж байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчидын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, стандартын шаардлагад нийцсэн байртай болж байгаадаа тус албаныхан баяртай байна гэж
Энэхүү барилга нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, сэргээн эдлүүлэх үүргээ хэлбэрэлтгүй биелүүлж буй тус албаны онцлогт тохируулан мэдүүлэг авах өрөө, гэмт хэргийн холбогдолтой эд мөрийн баримт хадгалах агуулах, хурдан муудах эд мөрийн баримт хадгалах хөргүүртэй өрөө, хүний хурлын танхим, автомашины багтаамжтай дулаан зогсоол, иж бүрэн камерын системийг шийдэлтэй. Мөн бялдаржуулах болон албаны бэлтгэлийн заал, хоолны заалтай аж.
Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
1 comment
Энэ хотын төвеөр нэг Нямдоржийнхний барилага дүүрлээ.Анх засгийн ордны баруун жаахан үзэсгэлэнтэй жаахан сайхан ногоон байгууламж дээр Үндэсний хужль зүйн төвч билүү бариад авсан.Энэ нь бодвол Нямдорж тэргүүтэй хуулийн томчуул ордноосоо гараад очиход амар гэж тооцсон юм боловуу даа.Арынх нь гудамжинд цагдаагийн ерөнхий газрын барилгаа сүндэрлүүлж цагдаагийн ерөнхий газрын хуучин том байшинг хотын цагдаа эзэгнэсэн.Энэ жид мөрдөн байцаах газар гээд цагдаа үүрлэх бас том барилгыг маш богино хугацаанд барьлаа.Цаашлаад тагнуулуудын барилгыг өргөтгөж байгаа бололтой юмаа даа.Гэтэл гадаад дотоодын аялагчдын нүдийг хужирлаж хэдэн төгрөг олох учиртай төв музей маань машин зогсох газаргүй хэцүүдэж хойх нь байрлах түүхийн музейн хамаг үзвэр ялзарч барилга нь нурж унадаг дээр очоод байна.Манай төрийн бодлого нэг иймэрхүү.