Уулын спортын энэ жилийн шилдгийн шилдэг тамирчнаар гавьяат тамирчин Б.Гангаамаа шалгарч, “Мөсний алтан алх” шагналыг гардан авчээ. Монголын уулчдын үндэсний холбоо арванхоёрдугаар сарын 15-нд шилдэг тамирчнаа тодрууллаа. Уулын спортын шилдэг тамирчнаар шалгараад байгаа Б.Гангаамаа нь сүүлийн зургаан жилийн хугацаанд, дэлхийн бүх тивийн ноён оргилуудад хөл тавьсан анхны Монгол хүн болсон юм.
Үүнд: Эверест 8848м
Ази Аконкагуа 6962м
Хойд Америк өмнөд Килиманжаро 5895м
Африк Карстенз пирамид 4884м
Далайн ноён оргил Эльбрус 5642м
Европ Денали 6194м
Хойд Америк Винсон массиф 4997м
Антрактид Косиюско 2228м
Австрали Мөн тэрбээр өнгөрсөн долдугаар сарын 21-нд дэлхийн хоёр дахь ноён оргил, Пакистан улсын “Каракарум” нурууны К2, (Далайн түвшнээс 8611м) оргилд мөрөө гаргасан анхны Монгол уулчин болсон. Сонирхуулахад, К2 уулын оргилд хүрсэн анхны хүмүүс бол Италийн уулчин Ачиле Компаньони, Лино Лачеделли нар юм. Тэд 1954 онд “алуурчин” уулыг анх удаа ялжээ.
Гэвч тэдний авиралтаас хойш 23 жилийн турш эл оргилд хэн ч мөрөө гаргаагүй бөгөөд 1977 онд Японы уулчин Ичиро Ёшизава К2-ыг эзэлсэн. Харин уг оргилд гарсан хамгийн ахмад уулчин нь Испанийн иргэн Карлос Сория Фонтн аж. Тэрбээр 2004 онд 65 насандаа догшин уулын оргилд мөрөө үлдээсэн байна.