УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Тэрээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх яагаад ЖДҮ-чдийг хамгаалаад байгаа вэ гэдгийг нотлох баримтуудыг олсон гэв.
Н.Номтойбаяр: Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай нэр холбогдсон сайд, УИХ-ын гишүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх яагаад хамгаалаад байсны учрыг нотлох баримт олсоны хувьд өгөх нь зүйтэй гэж үзлээ. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-чдийн “Загалмайлсан эцэг” мөн гэдгийг саяхан олж тогтоолоо. Нотлох баримтыг та бүгдэд тарааж өгнө.
2016 оны арванхоёрдугаар сарын 13-нд Ухнаагийн Хүрэлсүх өөрийнхөө төрсөн дүү Ухнаагийн Давхарбаярын нэрээр “Жаргалант мах импекс” компанийн нэр дээр 1 тэрбум 326 сая төгрөгийн зээлийг авах гэрээн дээр гарын үсэг зурсан. Үүний дараа 2017 оны хоёрдугаар сарын 15-нд 327 сая 100 мянган төгрөгийг, 2017 оны наймдугаар сард 236 сая төгрөгийг ЖДҮ-ийн сангаас авсныг олж тогтоолоо.
Мэдээж үлдэгдэл 800 сая төгрөгийг авсан нь тодорхой. Энэ нь мэдээж нотлоход хэцүү ч, баримтыг шударга ёсыг хүссэн, тухайн үед Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх энийг хөөцөлдөж, дүүдээ зээл авах гэж оролдож байсан, саяны УИХ-ын чуулган дээр өөрийг нь огцруулах асуудал яригдахад шударга хүний баг зүүж, жүжиг тавьж байсанд үнэхээр дургүйцсэн, шударга ёсыг эрхэмлэдэг эмэгтэй надад өгсөн юм.
Тэгэхээр бид ЖДҮ-чин Ерөнхий сайдтай болчихлоо. МАН ЖДҮ-чин намын даргатай боллоо. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Ухнаагийн Хүрэлсүх 1,7 тэрбум төгрөгийн хадгаламж, 2 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө, олон зуун саяар үнэлэгдэх авто машин, мотоцикл, мөн Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай газарт байгаа өндөр зэрэглэлийн амралтын газар гэх мэт энэ олон тэрбум төгрөгийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг амьдралдаа бизнес эрхэлж үзээгүй хүн яаж олж авсан бэ гэдгээ тайлбарлах цаг нь бас болчихоод байна. Үүнийг ч бас ард иргэд хүсч байгаа.
Тэгэхээр У.Хүрэлсүхийг Засгийн газрын тухайн хуулийн 22 дахь заалтыг үндэслээд өөрөө огцрох өргөдлөө өгөхийг шаардаж байна. Хэрвээ өөрөө өргөдлөө өгөхгүй бол ЖДҮ-ийн сантай холбогдуулж, энэ баримтыг үндэслэл болгоод Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах хүсэлтийг УИХ-д дахин өргөн барина. Би өөрийнхөө бланк дээр өргөн барина.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж одоо ажлаа хиймээр байна. Эрх мэдэлтний өмнө хоёр нүүр гаргаж хэрхэвч болохгүй ээ. Байр сууриа илэрхийсэн, түүндээ бас хатуу зогсох болов уу гэж итгэж байна. Итгэж байгаагаа хэвлэлээр дамжуулаад Ц.Нямдорж сайдад бас хүргэмээ байна.
Хууль хяналтын байгууллага бас ажлаа хиймээр байна аа. Хийж байхыг бас үгүйсгэхгүй. Ийм л нөхцөл байдал үүсээд байна. Энэ мэдээллийг хийхэд хувь хүний үүднээс, төр засгийн тогтвортой байдал, ялангуя МАН засгийн эрх барьж байгаа үед МАН-ын дарга холбогдчихоод байхад, мэдээлэл хийхэд амаргүй байлаа. Үүнийхээ хариуд нэлээн цохилтуудыг ч авах байх. Ялангуяа хэвлэлийн хар хонгилоор нэлээн чирэгдэж гүйх байх.Над дээр хаяглагддаг элдэв гүтгэлэг мэдээллийг нэлээн ярих байх. За яахав, цаг тухайд нь тайлбараа хийгээд явчихна.
Шинэ жил нэлээн өргөн дэлгэр болж байна. Шинэ жилийн арга хэмжээнд ширээ болгон дээр шударга ёсыг сануулж, шаардсан юм гарч байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг ард иргэддээ шинэ жилийн бэлэг болгоод огцрох өргөдлөө өөрөө өгчих болов уу гэж маш их итгэж байна. Би 48 цаг харъя гэж бодож байна. Энэ хугацаанд өргөдлөө өгөхгүй бол огцруулах ажил руугаа орно. Маргааш 11.00 цагт намын бага хурал болно. Энэ хурал дээр намын дарга ажлаа өгөх бүрэн бололцоотой.
-Маргааш МАН-ын бага хурал болно. Энэ хурлын өмнө Та ийм мэдээлэл хийж байгаа нь тодорхой улс төрийн шалгаан байх шиг харагдаад байна. Маргаашийн хурал дээр хэдэн гишүүнийг намаас хөөнө гэсэн мэдээлэл бас байна. Энэ дотор таны нэр байгаа юу. ЖДҮ-тэй холбоотой мэдээллийг та хаанаас авсан юм бэ?
-Мэдээллийг бол өнгөрсөн долоо хоногт авсан. Гэхдээ энэ мэдээллийг сонсоод удаж байсан. Ганцхан нотлох баримтыг л олж чадахгүй байсан. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт хэвлэлийн хурал зарлана гэж би бодож байсан. Тэгээд маргааш нь байна уу, нөгөөдөр нь Монгол Улсын Ерөнхий сайд, муу ч сайн ч Монгол төрийг төлөөлж, Япон Улсад албан айлчлал хийж, дэлхийн томоохон улстөрчид тооцогдох Шинзо Абэтай уулзах хөтөлбөртэй байсан.
Тэгээд бас нэр хүндэд нь халдаад яах вэ. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн гадаад улс оронд айлчлахынхаа өмнө ЖДҮ-чин Ерөнхий сайд нэр хоч зүүгээд яах вэ гэж бодсон. Цаг хугацаа нь өнөөдөр таарчихлаа. Хөөх шийдвэртэй холбогдуулаад энэ хурлыг хийж байгаа юм биш. Тэртэй тэргүй хөөх шийдвэрийг 11 сарын 20-доор намын хяналтын хороо гаргачихсан. Тогтоолоо л одоо хүртэл албажуулаагүй байгаа. Өнөөдөр хуралдаж магадгүй юм шиг байна билээ. Хөөхөөр бол хөөнө л биз.
8 comments
Номтойбаяр гуай өөрийгөө л хичээ Цагаан суварга аа алдчих вий гээд хэцүү байна уу Зээлийг эргээд хүүтэй нь төлдөг Газар нутгийхаа баялгийг луйвардсан хулгайлсан чамаас Цагаан суварга ордоо төр буцааж авна. ГАЗРЫН НАЙМААЧИН Энхболд нийслэлийн газрыг мөн ч олон жил зарсан даа МАНАН гийн толгойлогч болтол албан тушаалаа хашсан.Ялгааг нь олж хараарай Номтойбаяр та
Nomgui balai muu teneg nohoi
тэнэгтэж дуусахгүй юмаа. Номтойбаяр гишүүн та өөрөө Цагаан суваргаа улсдаа буцаагаад өгчих.түүнийхээ дараа өрөөлийн толгой уруу өнгийж хардаа
ene nomtoibayar man iig duusaglaa
kkk uneheer zohiol bichigchid bgaan bna shuu setgegdel deer kkk
nomtoibayraa ard tumnii baylgiig butsaaj og.chi naad baylgaa xeden uyeree ideed baraxgui.ard tumentei ge xuvaaltsa.
өөр хийх юм алга уу дахиад хэдэн удаа өгөөд ч унагааж чадахгүй гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой байхад
Номтойбаяр гэж нэг тэнэг хоосон толгой зайлаачээ. Чи л өөрөө ард түмний хөрөнгө Цагаан суварганы ордоо буцааж өгөөчөөд улс төрөөс үүрд зайл.