2018-12-14 11:461min00

Сагсчид “маск”-тай талбайд гарав

sags

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл сагсчид утаасны эсрэг маск зүүж эрүүл мэндээ хамгаалах аянд нэгдсэнээ илэрхийлжээ. Сагсчид Лхагва /2018.12.12/ гаригт болсон тоглолтын өмнө маск зүүж энэхүү аянд нэгдлээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг иргэд хурцаар шүүмжилж байгаа. Хатгаа өвчин бага насны хүүхдүүдийн дунд нас баралтын хоёр дахь шалтгаан болж байгааг судалгаанаас гаргажээ. Тиймээс агаарын бохирдол их болсон энэ үед маск зүүцгээе аян эхэлж, спортынхон нэгдэж эхэллээ. Сагсан бөмбөгийн тамирчид маск зүүж талбайд гарснаар энэхүү аянд нэгдэж байгаагаа илэрхийлэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй