Байшин шатаж 73 настай иргэн амиа алджээ

2018-12-14 11:25
gal

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлх зуслангийн орчимд өчигдөр /2018.12.13/ өдрийн 09.35 цагт байшин шатжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах ангийн алба хаагчид дуудлагын дагуу 09.45 цагт очиход 12х20 метрийн хэмжээтэй байшин шатаж байжээ.

Байшинг нэг цаг 10 минут ажиллаж унтраасан байна. Харамсалтай нь гал түймрийн улмаас 73 настай эрэгтэй О нас барсан байсныг гаргаж Цагдаагийн байгууллагат, 73 настай эмэгтэй П угаартаж ухаан алдсан байсныг аварч эмнэлгийн байгууллагуудад тус, тус шилжүүлэн өгсөн байна.